2012 оны 11 сарын 22
Бид Автомашины дугуйны шударга худалдааны хорооны ноён Сэйжи Ватанабэ манай фирмийн Монополийн эсрэг хуулийн тусгай зөвлөх болсныг дуулгахад таатай байна.

Ноён Ватанабэ, Япон улсын Автомашины дугуйны шударга худалдааны хороонд 35 гаруй жил ажилласан ба тухайн хороонд Худалдааны хэлтсийн судалгааны хэсгийн дарга гэх мэт олон чухал алба хашиж байсан.

Ноён Ватанабэгийн тусламжтайгаар бид өөрсдийн үйлчлүүлэгчдэд монополийн эсрэг хуулийн талаар үр дүнтэй, чанартай хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
2012 оны 11 сарын 21
Тайланд улсын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра гуай манай хуулийн компанийн тусгай зөвлөх болсныг дуулгахад таатай байна.

Бид Япон ба Тайланд улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Мөн бид манай хөрш зэргэлдээ Мянмар зэрэг дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцронгуй байгаа улс орнуудын эдийн засгийн хөгжилд нэмэр туслалцаа үзүүлэх оролдлого хийж ирсэн.

Ноён Таксиний дэмжлэгээр бид Япон болон Тайланд улсуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна Мянмар зэрэг бусад АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллана.
2012 оны 11 сарын 20
Бид Монгол улсын Юнайтед Партнерс хуулийн фирмтэй стратегийн хамтын ажиллагаа тогтоосноо дуулгахад таатай байна.

Юнайтед Партнерс хуулийн фирм нь 2012 оны 09 сарын 27-нд туршлагатай хуульчдийн багтайгаар байгуулагдсан ба бидний олон жилийн стратегийн хамтран ажиллагч Ноён Б.Пүрэвням (тэрээр Монгол улсын томоохон хуульчдийн нэг бөгөөд Монгол Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр 2002 оноос хойш ажилласан ба 2007 оноос хойш Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байна) нь тухайн хуулийн фирмийн зөвлөхөөр ажилладаг.

Бид Юнайтед партнерс хуулийн фирмтэй хамтран Монгол улс дахь уул уурхай болон төмөр замын сүлжээний бүтээн босголт зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллах болно.
2012 оны 11 сарын 19
Манай хуулийн товчоо 2012 оны 11-р сарын 26 гэхэд шинэ барилга руу нүүхээр боллоо (KDX Toranomon барилгын 9-р давхар).

【Шинэ хаяг】
Харагүчи Олон улсын товчоо
KDX Toranomon Building 9th F,
4-3, Toranomon 1-chome,
Minato-ku, Tokyo 105-0001, Japan
Утас:+81(3)6205-4404
Факс:+81(3)6205-4405
*Манай email хаяг хэвээрээ байгаа.
2012 оны 8 сарын 21
Дээд шүүхийн шүүгч байсан ноён Такехиса Фукузава саяхнаас манай хуулийн товчооны тусгай зөвлөх болсныг дуулгахад таатай байна.

1957 онд Чуогийн Их сургуулийг төгсөн 1961 онд албан ёсоор өмгөөлөгчөөр бүртгэгдсэнээс хойш тэрээр олон чухал алба хашиж байснаас дурьдвал Токиогийн Барын Холбооны дарга, Японы Барын Холбоодын Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч, 2000-2004 оны хооронд Дээд шүүхийн шүүгч хийж байсан ба энэ нь Японд хууль зүйн хувьд хамгийн амжилттай карьерийн түүхэнд орох юм.

Түүхийн өргөн мэдлэг туршлага нь бидэнд давж заалдах болон бусад бүх шатанд эрүү, иргэн ба бусад хэрэг маргаанд үйлчлүүлэгчиддээ эрх зүйн үйлчилгээ үзүүлэхэд чухал дэмжлэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Түүний зөвлөгөө, чиглэмжийн ачаар бид үйлчлүүлэгчиддээ шуурхай, өндөр чанартай хууль зүйн үйлчилгээ үзүүлэх болно.
2012 оны 5 сарын 10
Бид ноён Жин манай хятад дахь үйл ажиллагааны ерөнхий зөвлөх болсныг дуулгахад таатай байна.

Бээжингийн алдартай улсын сүргуулийг дүүргэсний дараа ноён Жин Хятад улсын тэтгэлэгээр Япон улсын Их Сургуульд суралцсан байдаг.

Ноён Жин Япон дахь хамгийн том худалдааны компаниудын нэг болон Тайван корпораци болон Хятадын төрийн өмчийн компанид ажиллаж байна.

Тэрээр одоо Хятад болон Японд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн хуулийн фирмтэй бөгөөд АНУ-д мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй, Япон хэлээр төрөлх хэл мэт, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

Тэрээр Хятад улсын төрийн албан тушаалтнууд болон хуульч, мэргэшсэн нягтлан бодохуудтай өргөн хэмжээний танилын холбоотой ба бид Ноён Жин гээр дамжуулан ойрын 20 жилд Япон улсын хувьд тун чухал ач холбогдолтой Хятад улсын хууль зүй ба бизнесийн хүрээний олон чухал хүмүүстэй холбоо тогтоож байна.
2009 оны 6 сарын 25
2009 оны 9 сарын 1ээс манай товчоо Акасака руу нүүх боллоо Нүүсний дараа хаягаа бичих болно
2009 оны 6 сарын 25
Манай хууль зүйн товчоо нь дэлхийн 189 орны 3000аад өмгөөлөгч нэгдсэн AEA (Associon of European Lawyers)
(http://www.aeuropea.com/) д оролцож дэлхийн улс орны өмгөөлөгчидтэй ажил хэргийн холбоотой ажиллаж байна
2007 оны 8 дугаар сарын 31
Манай Англи хэл дээрх веб сайт ачаалагдсан
2007 оны 8 сарын 10
Бид өөрийн оффисийн веб сайтыг нээсэн